Украины БХЯ цөмийн зэвсэг бүтээхийг санаархав уу?

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Украины БХЯ цөмийн зэвсэг бүтээхийг санаархав уу?

Валерий Гелетей. Фото: Иван Коваленко / "Коммерсантъ»

"Хэрэв одоогийн зэвсэгт мөргөлдөөнд барууны орнуудын дэмжлэгийг авч чадахгүй бол Украин улс цөмийн статусаа сэргээхэд бэлэн байх ёстой" гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

"Цөмийн зэвсэг Украиныг Оросоос хамгаална" гэж Гелетей үзэж байгаа бөгөөд гэхдээ энэ талаар тодорхой яригдсан зүйл байхгүй гэдгийг тэрээр онцолсон байна. Валерий Гелетей зэвсэгт сөргөлдөөн ид өрнөж байх үед  "Орос Украинд тактикийн цөмийн бөмбөг хэрэглэх гэж байна" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Зөвлөлт задарсны дараа Украин улс цөмийн зэвсгээс татгалзсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж