Еюропын холбоо Оросын эсрэг шинэ хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.09.13-нд нийтлэгдсэн

Еюропын холбоо Оросын эсрэг шинэ хориг тавилаа

Европын холбоо ба АНУ+ын зүгээс Оросыг Украины хямралын асуудалд шамдуулах үүднээс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа  баасан гаригт зэрэг зарлаж, Орос хямралыг зохицуулахад идэвх гаргавал хоригийг цуцлахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

 

 

Наймдугаар сарын 30-ны саммитийнхаа дараа европчууд удирдлагынхаа  заавраар Оросын эсрэг шинэ хориг бэлтгэж эхэлсэн ч Украинд гал зогсоосон учир хоригийг хэрэгжүүлж чадаагүй юм. Европын холбооны элчингүүд дөрвөн өдрийн дотор гарав ч удаа хэлэлцэж байж шинэ хориг тавих шийдвэрт хүрчээ.  Хориг арга хэмжээ ЕХ-ны албан ёсны сэтгүүлд баасан гаригт  нийтлэгдсний дараа хүчин төгөлдөр болж байна. Европын хоригт Оросын төрийн банкуудыг санхүүжүүлэх хэрэгсэл, батлан хамгаалахын болон нефтийн салбарын тоног төхөөрөмжийн экспорт хамрагдаж байна.  Харин АНУ санхүү, нефть, батлан хамгаалах салбаруудыг хоригтоо хамруулжээ.

 

Европын холбоо нь санхүүнийн хязгаарлалтаа чангатгана.

Хэрэв өмнө нь ЕХ-ны хөрөнгийн зах зээлд Сбербанк, ВТБ, Газпромбанк, Россельхозбанк зэрэг Оросын төрийн банкууд мөн нефтийн гурван том компанийг  ороход хориг тавьсан байсан бол одоо хэвлэлийн мэдээнд тусгаснаар бол  "Оборонпром", ОАК, Уралвагонзавод, "Роснефть", "Транснефть", "Газпром нефть" компаниуд  хоригт хамрагджээ.

 

ЕХ-ны хөрөнгө оруулагчид болон хувь хүмүүс Оросын компаниудад 30 хоногоос илүү хугацаатай зээл олгох боломжгүй болж байна.  Өмнөх хоригт үнэт цаас хамаарсан байснаас биш зээлийн асуудал ороогүй байжээ. Нефтийн салбарт бол Арктикийн  бүсийн далайн ёроолоос нефть олборлох болон энэ төрлийн зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэхийг  европчуудад хориглож байна. Мөн занарын хийн олборлолтын төслүүдийн хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хориг үйлчлэх юм байна. Харин ЕХ өөрөө Оросын байгалийн хийнээс хамааралтай учир  хийн салбарт хориг тавьсангүй.

 

Европын холбоо холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон  хүний жагсаалтдаа дахин шинээр 24 хүнийг нэмжээ.  Эдгээр хүмүүсийн данс ЕХ-нд байгаа бол битүүмжлэгдэх юм. Ийнхүү хоригт хамрагдсан хувь хүний жагсаалтад 119 хүний нэр, мөн 23 компани хамрагдаж байна. Мөн Донбаассын сайн дурынхантай худалдаа, наймаагаар холбоотой  хуулийн этгээд болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах хуулийг ЕХ батлаад байгаа юм.

Оросын батлан хамгаалах салбарын эсрэг, давхар зориулалтын бүтээгдэхүүний нийлэлтэд тавьж буй хоригтоо цэргийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргадаг есөн холимог компанийг хамруулжээ.

 

"Калашников концерн", ОАО "Тулийн зэвсгийн завод",  цэргийн болон иргэний зориулалтын цахим дурангийн төхөөрөмж үйлдвэрлэдэг АО "Сириус", механик инженерийн "Станкоинструмент" нэгдэл, "Химкомпозит" цэргийн бүтээгдэхүүн, сум хэрэгсэл үйлдвэрлэгч, цэргийн техник үйлдвэрлэгч "Технологии машиностроения" ("Техмаш"), ОАО "Высокоточные комплексы", "Алмаз-Антей", "Базальт" компаниуд уг хоригт хамрагдсан гэж хэвлэлээр бичжээ.

Өргөтгөсөн хориг нь долдугаар сарын эхээр авсан  анхны чиглэлийн хоригт нэмэлт болж байгаа учраас өмнөх шигээ шинэ хориг 2015 оны долдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байх аж. Хоригийг тухайн цаг үед нь дахин сунгахаар шийдвэл холбооны бүх 28 гиүүний зөвшөөрөл хэрэгтэй болно. Гэхдээ   Украины хямралыг зогсооход Орос үнэн хүчин зүтгэл  гаргаж байгаа гэж үзвэл хориг арга хэмжээг хэсэгчлэн эсвэл бүтнээр цуцлана гэдгээ ЕХ хэлсэн байгаа. Эхлээд холбоо хориг үр дагаварын талаар аравдугаар сарын сүүлчээр дүгнэлтээ хийгээд дараа нь түүнд өөрчлаөлт оруулах эсвэл болиулах шийдвэрээ гаргах  болно гэж байлаа.

 

АНУ юу гэж зүгээр өнгөрхөв

 

Оросын эдийн засгийн салбарын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа Брюссельд нэгдэнэ гэдгээ ерөнхийлөгч Барак Обама пүрэв гаригт мэдэгдсэн юм. “Украин дахь хууль бус үйлдлийнх нь  хариу болгох Оросын эсрэг хориг арга хэмжээнд бид Европын холбоотой нэгдэн  бидний хориг арга хэмжээний зохицуулалтыг хийнэ” гэсэн утгаар Обама хэлсэн байлаа. Тэрээр баасан гаригт хориг арга хэмжээгээ зарлана гэсэн байв. Тэр болтол хоригт ямар нэгэн тайлбар хийхгүй гэдгээ Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Украинд “хүнд зэвсэглэл нийлүүлж байна” хэмээн Оросыг буруутгаж байна. Сүүлийн сарын дотор Оросын үйлдэл нь “хүнд зэвсэглэл нийлүүлэх замаар” Украины байдлыг бусинуулахаа зогсоогүй учраас бид хориг тавьж байна. Гал зогсоосон ч гэсэн бид Орос бусинуулах үйлдлээ зогсоосон гэх  зүйлийг олж харахгүй байна” хэмээн Обама хэлсэн байв. Орос мэдээж түүнийг үгүйсгэж байгаа.

 

Гэхдээ Минскийн тохиролцоог Орос сахих юм бол хоригийг цуцлана гэдгээ Обама хэлсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж