Украины зүүн хязгаарт 20 мянган хүн амь үрэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Украины зүүн хязгаарт 20 мянган хүн амь үрэгдсэн гэв

Павел Губарев.

Фото: Александр Чиженок / "Коммерсантъ»

Донецк, Луганскийн “Новороссийн нам” нийгэм, улс төрийн хөдөлгөөний лидер, Донецк мужийн ард түмний захирагч гэх Павел Губарев хүчний ажиллагаа эхэлсэн дөрөвдүгээр сараас хойш Украины зүүн хязгаарт амь үрэгдэгсдийн тоо 20 мянгад хүрсэн гэжээ.

“Энх тайван тогтоох хэлэлцээ байгуулах сайн хэрэг. Ялангуяа хоёр талаас хорь гаруй мянган хүнээ алдаад байгаа үед. Энэ бол иргэний дайн. Улс төр, олигархийн сонирхлоос болж хүмүүс амиа алдаж байна” хэмээн тэр хэлжээ.Үүнээс өмнө наймдугаар сарын 27-ны өдрийн НҮБ-ын Хүний эрхийн асуудлын Дээд комиссарын албанаас хүчнийхнийг оруулаад нийт 2593 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж