Д.Төмөрхүлэг ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.26-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг ялагдлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг БНХАУ-ын Ма Дуанбинд даралтаар цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа .

D хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Канадын Бучардийг вазари үнэлгээгээр, Германы Сиэдлийг нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулан шөвгийн 16-д шалгараад байсан. Тэрээр шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын Ма Дуанбинтэй барилдан даралтаар цэвэр ялагдлаа. Ма Дуанбиний хувьд 2013 оны Чиндаогийн Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Ийнхүү “Трактор” цэнгэлдэх хүрээлэнд болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай дөрвөн бөх барилдсанаас бүгд шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ. 

Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж