Банк, ТОСК –ийн аль нь худлаа яриад байна вэ?

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Банк, ТОСК –ийн аль нь худлаа яриад байна вэ?

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр 60 гаруй иргэн хандсанаас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг банкууд олгохгүй байгаа талаар мэдээлжээ. Тухайлбал, тус төвд хандсан №1407108045 дугаартай зочин “Буянт ухаа- 1 хороололд зээл олгох асуудлыг банкууд судлаагүй байна гэх, гэтэл Төрийн орон сууцны корпорацийн дарга “Хүмүүс зээлээ аваад эхэлсэн 83 хүн зээлээ шийдүүлсэн” гэсэн ярилцлага өгсөн байх юм. Банк нь худлаа яриад байдаг юмуу, ТОСК-ын дарга нь худлаа яриад байдаг юмуу, Эсвэл банкууд таньж мэддэг хүмүүстээ зээл олгоод байгаа юм уу” гэжээ.

Мөн №1407092973 "Буянт Ухаа- 1" хорооллын орон сууцанд Хаан банк огт зээл олгохгүй гэж байна. Цалин авдаг газраараа зээлээ авах ёстой гэтэл Хаан банк зээл олгохгүй гэж байна. Энэ талаар яаралтай арга хэмжээ авч өгнө үү.

№1407106984 Наадмын билет авах гэтэл энгийн иргэдэд олдохгүй байна. Иргэдэд хүртээлтэй байлгах хэрэгтэй байна. Улсын их баяр наадмыг үзэхээр Өвөр Монголоос зорьж 14 хүн ирсэн. Бид наадмын билет авч чадахгүй, хайгаад олдохгүй байна. Яаралтай олж авах арга зам байна уу?

№1407101319 3,4-р хорооллын дунд замд хурд сааруулагч хийж байна гээд зам хаасан байна. Үүнээс болж маш их түгжрэл үүсэж байна. Зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байх хэрэгтэй. Асуудалд яаралтай арга хэмжээ авна уу.

№1407102566 Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн айлуудын тогны төлбөр маш өндөр гарч байна. Эрчим хүчний газар хөдөө сумын иргэдийг эрх ашгийг маш их хөндөж байна. Энэ талаар асуудлыг шалгаж өгөхийг хүсэж байна.

№1407107075 Гурвалжингийн гүүрний замын хажуугийн гэрэлтүүлэг өдрийн цагаар асаад, шөнийн цагаар заримдаа асахгүй байх юм.

№1407100802 Замын-Үүдийн Төмөр замын ээлжийн ахлах байрны дарга нар нь вагоны очер дараалал бичихгүй будлиулж очиргүй машин буулгаад хэлэхээр чи хэл ам хийлэ вагон өгөхгүй гэх юм.

№1407101656 Дугаарын хязгаарлалтыг болиулах хэрэгтэй. Наадмын машины зөвшөөрөл дүүрэг дүүрэгт огт байхгүй, дууссан байна. Ченж нар аваад иргэд огт авч чадахгүй байна.

№1407090298 Манай нөхрийн нэр дээр найз нь машин худалдаж аваад өөр хүнд зарсан байна. Машин худалдаж авсан хүн нь замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргаад торгуулийн хуудас нь манай хаяган дээр ирээд байна. Энэ асуудлаар дүүргийн цагдаа, замын цагдаа нарт өргөдөлөө өгсөн манай мэдлээс хэтэрсэн байна гээд ийш тийш нь шидээд байх …

№1407098924 Байгууллагууд амралтын мөнгөө өгөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар санхүүжилт байхгүй гээд өгөхгүй юм. Баяр наадам болж байхад ингэж болдог юм уу.

№1407092965 СХД 20-р хороонд дулааны шугам сольж байгаа хийж байгаа хүмүүс нь нүх ухаад буцаагаад тэгшлэхгүй хаяад явчих юм. Аж ахуйн нэгжийн өмнө ухаад баяр ёслол болох гэж байхад орчин чухал шүү дээ. Гүйцэтгэж байгаа компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй байна.

№1407097117 БЗД 28-р хорооны цэргийн ангийн айлуудын хогыг ирж ачихгүй байна. Нялх хүүхэдтэй айл өрх их байдаг учир муухай үнэр танар үнэртэж байна. ачихгүй 2,3 сар болж байна.

№1407099952 БЗД 6-р хороо Наран трэйд компани барилга барьж байгаа. Гэтэл бүтэн 24 цагаар ажиллаад хүүхэд хөгшид амраахгүй байна. Иргэндийн амгалан тайван байдал алдагдаад байна. Цагдаа нар нь дийлэхгүй байна гэх юм. Цагдаа нар дийлэхгүй байна гэж байхгүй авилгал авчихсан байдаг юм уу.

№1407092997 Тэнгис кино театраас явж байгаа зуслангийн чиглэлийн автобуснууд ирэхгүй маш удаж байна. 1 цаг хүлээж зогсож байна. Хэдэн минутын зайтай автобус явж байна вэ? Арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Г.НАРАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж