Богд уулын энгэрт, тодруулбал Соёмбот ууланд барилгын ажил эхлүүлэхээр газар ухаж байгаа тухай мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг газар дээр нь очиж сурвалжиллаа. Өнөөдөр өглөө эл зураг олон нийтэд ил болсон бол үдээс хойш очиход яг энэ газарт Богд хан уулын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар ажиллаж байв. Албаны хүмүүсийн хэлснээр тус газарт “Их мандаат” компани газар ухаж байсан бөгөөд Хан-Уул дүүргээс газрын зөвшөөрөл авсан гэсэн тайлбарыг тус компанийнхан өгсөн байна. Харин улсын байцаагч нар эл үйлдлийг хууль бус ажил болохыг нь тайлбарлаж, компанийн ажилчдаар ухаж сэндийчсэн газрыг буцаан тэгшлүүлж байлаа.
Д.ЖАРГАЛ