Египетийн Засгийн газар огцров

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Египетийн Засгийн газар огцров

Ибрагим Махляб

Фото: EPA/KHALED ELFIQI

Ибрагим Махлябын удирдсан Египетийн Засгийн газар гурван сарын тайлангаа тавьж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ням гаригт тус улсын шинэ  ерөнхийлөгч АбдельФаттахас-Сиси албан ажилдаа орсон бөгөөд Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэх засаглал ийн огцрох өргөдлөө гаргаж байгаа юм.

Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд сайн ажилласан өнөөгийн Ерөнхий сайдад дахин Засгийн газар бүрдүүлэх үүргийг өгнө гэсэн хүлээлт нийгэмд байна. Мэдээж шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн санаачлагаар танхимд  өөрчлөлт хийгдэх нь тодорхой. АбдельФаттахас-Сиси өөрөө Махлябын танхимд ажиллаж байгаад  хэдэн долоо хоногийн дараа сонгуульд өрсөлдөхөөр албаа хүлээлгэж өгсөн юм.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж