УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураан нийт гишүүдийн 70.2 хувийн саналаар баталлаа.
Тус тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Зоригт “Энэхүү тогтоол батлагдсанаар төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, хэмнэсэн хөрөнгөөр ЖДҮ-ийг дэмжих, төсвийн алдагдал буурах. Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгож, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ” хэмээн үзэж байна.
Мөн Оюутолгой, Тавантолгой төсөл сэргэх, тэр дундаа Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ажил эрчимжихэд томоохон түлхэц үзүүлнэ хэмээн хэлж байна.
Г.ДАРЬ