Хөрөнгийн биржийн захирлыг удахгүй зарлана

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн захирлыг удахгүй зарлана

-Биржийн захирлын томилгоог энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэнэ-

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын томилгооны талаар нааштай мэдээ дуулдлаа. Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа өгснөөр хуулийн дагуу дараагийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар сарын 13-нд нэр дэвшигчдийн материалыг авч дууссан. Үүгээр долоон хүн нэр дэвшиж, өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигчдийн материалыг авсан тухайн сардаа томилгоог хийх байсан ч тодорхой бус шалтгаанаар өдийг хүрсэн юм.

Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтын комиссын дарга, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулахад “Нийт долоон нэр дэвшигчээс нэг хүнийг товлон сонгоод байна. Одоогоор албан ёсоор  нэрийг зарлах боломжгүй. Хэрэв Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын дүн болон Санхүүгийн зохицуулах хорооноос биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой шийдвэр ирвэл сонгосон хүнийг нийтэд шууд мэдээлнэ” гэлээ.

Ийнхүү холбогдох байгууллагаас мэдээлэл, шийдвэр ирвэл энэ долоо хоногтоо Монголын хөрөнгийн биржийн шинэ удирдлагыг нийтэд зарлах юм байна.

У.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж