НАТО Балтыг хамгаалах сөнөөгч онгоцоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

НАТО Балтыг хамгаалах сөнөөгч онгоцоо нэмэгдүүлнэ

Польшийн  F-16 сөнөөгч онгоцнууд. Фото: Peter Andrews / Reuters

НАТО тавдугаар сарын 1-нээс эхлэн Балтын тэнгисийн орнуудыг хамгаалах сөнөөгч онгоцынхоо тоог гурав дахин нэмэгдүүлж байна. “УкрИнформ” мэдээлснээр, Эстони, Латви, Литва улсуудын агаарын орон зайг хамгаалах эргүүлийн нислэг хийх  хүчинд Польш, Их Британи, Данийн нисэх хүчин тус бүр дөрвөн  сөнөөгч онгоцыг нэмэн илгээжээ.

Агаараас хамгаалах ажиллагааг удирдуулахаар Польшийн Миг-29, Их Британи-“Тайфун”, Данийн F-16 сөнөөгч онгоцуудаа илгээв. Үүнээс өмнө ротацийн зарчмаар НАТО-гийн орнууд ээлж дараалан зөвхөн дөрвөн сөнөөгч онгоцыг илгээдэг байлаа.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдэхдээ, “Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийлэл хийгдэж байгаатай холбоотойгоор эвсэл холбоотнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс цэргийн нэмэлт ажиллагаа явуулна гэсэн юм. Үүний дагуу НАТО Балтын орнуудын агаарын эргүүлийг нэмэгдүүлснээс гадна Балтийн тэнгис ба Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт  нэмэлт хөлөг онгоцнуудыг илгээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж