Шинээр мэндэлсэн иргэнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Шинээр мэндэлсэн иргэнд хүндэтгэл үзүүллээ

Увс аймгаас мэдээлж байна. 2014.04.28

Засаг даргын зөвлөх Ч.Баттулга шинээр мэндэлсэн иргэнд хүндэтгэл үзүүллээ. Төрөх тасагт шинээр мэндэлсэн нярайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд 4-р сарын 24-ны өдөр Засаг даргын зөвлөх Ч.Баттулга болон аймгийн ИТХ-ын гишүүн Л.Арцанхүү, Д.Нямсамбуу нар эхчүүдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.

Хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд Засаг даргын зөвлөлийн гишүүд өдөр бүр шинээр мэндэлсэн иргэнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: http://zasag.mn/m/uvs
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж