Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Оны хамгийн сайхан хүүхнээр Лупиту Нионго шалгарлаа

Лупита Нионго.
Фото: Frederic J. Brown / AFP

People сэтгүүл оны хамгийн сайхан хүүхнээр жүжигчин Лупиту Нионго-г шалгаруулан сайхан хүмүүст зориулсан дугаарынхаа хавтсанд зургийг нь тавьжээ.

Жилийн сайхан хүүхнээр шалгаруулсныг жүжиг эмэгтэй таатай, өглөгч  өргөмж гэж нэрлэв. Түүний эх Дороти охиныгоо сайхан гэж үргэлж хэлж байсанд одоо л нэг итгэж эхэллээ хэмээн Нионго нэмэн хэлэв.

Сэтгүүлийн сайхан хүмүүсийн жагсаалтад шоу-бизнесийн 50 төлөөлөгчийг оруулсан байна. Тэдний зураг тайлбарыг хит-парадынхаар биш үсгийн дарааллын дагуу сэтгүүл тавьжээ. “Боолчлолд 12 жил” киноны дүрийн төлөө Оскар авсан энэ эмэгтэйгээс гадна жагсаалтад дуучин Пинк, жүжигчин эмэгтэй Эмбер Херд, модель Молли Симс, жүжигчин Керри Вашингтон нар багтсан байна. Уг сэтгүүлд 2013 онд хамгийн сайхан эмэгтэйгээр Гвинет Пэлтроу-г шалгаруулж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж