
АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод уламжлал болон зохиогддог марафон тэмцээний үеэр ах, дүү Царнаев нар хоёр удаа бөмбөг дэлбэлж, халдлага үйлдсэн нь дэлхийг цочроосон билээ. Дөрөвдүгээр сарын 15-ны халдлагын улмаас гурван хүн амь үрэгдэж, 264 хүн гэмтэж бэртсэн юм.
Бостоны 117 дахь удаагийн марафоны үеэр халдлагад хохирогчдыг хүндэтгэх, эргэн дурсах ажиллагаа өчигдөр /IV.15/ болж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Массачусетс мужийн захирагч Девал Патрик, Бостон хотын дарга Мартин Уолш тэргүүтэй албаныхан оролцлоо. Эргэн дурсах ажиллагаанд оролцогчид марафон тэмцээний барианы шугаманд эгнэн зогсож, дуугаа хурааж хүндэтгэл үзүүлжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ халдлага гарснаас гурав хоногийн дараа сэжигтэнээр Чечень гаралтай Тамерлан, Жохар Царнаев нарын нэрлэж, баривчлах ажиллагаа явуулсан юм. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр Ах Тамерлан нь амь үрэгдэж, дүү Жохар нь баривчлагдсан. АНУ-ын хууль тогтоогчид Жохар Царнаевт ялын дээд хэмжээ оноохоор зэхэж байгаа юм.



