Оффис программууд онлайнд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Оффис программууд онлайнд шилжжээ

“Microsoft” компани өөрийн хамгийн их хэрэглэгчтэй оффис программуудаа илүү олон хувилбараар ашиглах боломжийг олгон ажиллаж байгаа билээ. Тус компани “Apple”-ийн “iPad” таблет компьютерт зориулсан “Office” программаа танилцуулаад 10 гаруй хоног болж байгаа.

Харин энэ удаад оффис программуудыг вэб хөтчөөр дамжуулан онлайнаар ашиглаж болох “Word Online”, “PowerPoint Online” зэрэг хувилбаруудыг гаргажээ.

Энэхүү хөтчинд суурилсан үйлчилгээ нь ямар нэгэн үнэ төлбөргүй юм байна.

Т.БИЛГҮҮН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж