Барак Обама. Фото:
Jason Reed / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч
Барак Обама, түүний эхнэр
Мишель нар өнгөрсөн онд 482 мянган
ам.долларын ашиг олжээ. Өмнөх жилд тэдний орлого 662,8 мянган ам.доллар байжээ. Цагаан ордны хөрөнгийн мэдүүлэгт энэ талаар өгүүлсэн байна.
Обамагийн гэр бүл
өнгөрсөн онд 98,2 мянган ам.долларын татвар төлсөн нь орлогын 20,4
хувь болж байна. Энэхүү мөнгөнөөс 23,3 мянган долларыг Иллинойс мужийн татварт өгсөн байна. Тэд буяны үйлст
өөрсдийн орлогын 12,3 хувь буюу 59,2
мянган ам.долларыг зарцуулжээ. Мөн 32
байгууллагад уг мөнгийг тараасан байна. Хамгийн их хандив 8,8 мянган ам.долларыг
Fisher House Foundation сангийн
ахмад дайчид ба цэргийнхэн авсан байна.
Барак Обама
ерөнхийлөгч болсон жилээс нь хойш түүний
орлого байнга буурч ирэв. 2009 онд тэрээр 5,5 сая долларын орлоготой, 2010 онд
1,7 саяын, 2011 онд 790 мянгыг, 2012 онд 608,6 мянган ам.долларын орлого олсон байжээ.
Дэд
ерөнхийлөгч Жо Байден түүний
эхнэр Жилл хоёр 2013 онд 407 мянган долларын ашигтай ажилласан ба татварт 96,4 доллар, буяны үйлст 20,1 мянган доллар өгчээ.
Бэлтгэсэн
Ш.МЯГМАР