ИРГЭН ТА:
Хан-Уул дүүргийн засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг хэрэгжүүлж ажиллах
– Хуурайшилтын улиралд Хан-Уул дүүргийн ногоон бүсэд хавар 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, намар 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд байгалийн дагалт баялгийг түүх ашиглах зорилгоор зорчих, амралт зугаалга, аялал зохион байгуулахгүй байх.
– Галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр ногоон бүсэд зорчихгүй байх
– Үнс нурмаа ил задгай газарт асгахгүй зориулалтын төмөр тагтай саванд хийх
– Ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэт унтраах
– Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын зурвас татах, түймэр унтраах багаж хэрэгслийн зайлшгүй бэлтгэсэн байх
– Байгаль эх дэлхийгээ эзний ёсоор хамгаалж, учирч болзошгүй түймрийн аюулаас өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах
– Ой хээрийн түймэр унтрааж буй иргэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар анхаарч ажиллах
– Ой хээрийн түймэр гарч буйг илрүүлсэн иргэн тухайн газрын хаяг байршлыг нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 101,105 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлэл өгөх
2014 он гарсаар өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 суманд 29 удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Дорнод аймгийн Булган сум, Чулуун хороот суманд түймрийг цурманд оруулан ажиллаж байна.