Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэрэгжүүлж буй Сахилга хариуцлагыг сайжруулах сарын аяны хүрээнд Буянт–Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас /ХМХА/ шат дараатай арга хэмжээ зохион байгуулах ажээ. Энэ дагуу тус боомтод ажлын байр, дүрэмт хувцас, ажлын цагийн бүтээмж, зөв харилцаа, санал хүсэлт, сурталчилгаа, сахилга хариуцлага-байцаагчийн соёл гэсэн чиглэлээр бүтээлч ажил зохион байгуулж, үр дүнг тооцох ажээ. Түүнчлэн Буянт-Ухаа дахь ХМХА-ны улсын байцаагч, ажилтнууд “Авилга, хүнд сурталгүй, ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлэх тухай мэдэгдлийг дэмжиж гарын үсэг зурж, баталгаажуулсан талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Б.МИШЭЭЛ