
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 16 компани ХАА-н биржийн брокер компаниар ажиллаж буй. Эрдэнэт, Сэлэнгэ, Говь Сүмбэр, Дорноговь, Говь-Алтай аймагт брокерийн компани байхгүй ажээ. Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээд нэг жил гаруй болсон бөгөөд одоогоор ноос, ноолуур, буудай, тосны ургамал арилжиж байгаа. Цаашдаа амьд малыг арилжих асуудлыг ярилцаж байгаа талаар Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирар Ж.Эрдэнэбат хэлсэн юм.
Б.МИШЭЭЛ