
Тиймээс 2013 оны есдүгээр сарын 6-ны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д өөрчлөлт оруулж, ССАЖЯ-ны хариуцсан нэг төслийг нэмлээ. Нэмж баталсан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн "Өвлийн спортын ордон төсөл"-ийг Концессын тухай хуулийн дагуу "Барих-өмчлөх-ашиглах" концессын төрлөөр хэрэгжүүлэх аж. Өвлийн спортын ордонтой болсноор Монгол Улсад өвлийн спорт хөгжих, өөрийн болон бусад улс орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ. Манайд тамирчид идэвхтэй хичээллэдэг тэшүүрээс гадна шорт-трек, уран гулгалт, хоккей, кёрлинг зэрэг спорт ч хөгжих боломж бүрдэх юм.