&#34Шинэ гудамж&#34 төсөл хэрэгжихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

&#34Шинэ гудамж&#34 төсөл хэрэгжихээр боллоо

Энэ онд гэр хорооллын нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Дархан сумын 15-р багт "Шинэ гудамж" төсөл хэрэгжихээр болсон.

Төслийн хүрээнд тус багийн 4 гудамжинд зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, сүүдрэвч зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм. 4 гудамжийг ингэж тохижуулан шинэчлэхэд Дархан сумаас нэг гудамжинд 15-20 сая төгрөг нийт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Харин гудамжны өрх нэг бүр 100-150 мянган төгрөг гаргахаар байгаа юм. Нэг гудамжинд 15-20 өрх байдаг. Өрх айлуудаас ингэж тодорхой хэмжээний мөнгө татах нь хөрөнгө мөнгө зарцуулан тохижуулсан гудамжныхаа бүтээн байгуулалт, ашиглалт, хамгаалалтанд иргэдийн өөрсдийнх нь оролцоо илүү нэмэгдэх эерэг талтай гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна. 15-р багт байгуулагдах "Шинэ гудамж" төсөлд тусгагдаад байгаа дээрх санал санаачилгын талаар БИНХурлаараа дамжуулан багийн иргэд өөрсдийн байр суурь саналыг илэрхийлэх эрх нээлттэй байна.

Эх сурвалж: http://darkhantimes.com
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж