Хойд Солонгосын 4 тамирчин “оргосон” бололтой

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 4 тамирчин “оргосон” бололтой


Италийн La Stampa сонин Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирсэн хойд солонгосын үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин сураг чимээгүй алга болоод хэд хонож буй тухай мэдээлжээ. Тамирчдын байгаа газар ч тодорхойгүй хэдэн хоног болж байгаа аж. Эдгээр тамирчид магадгүй оргон зугтсан байх гэсэн дүгнэлтэд хүрч  байгаа юм байна. Энэ талаар Дэлхийн хөл бөмбөгийн холбоо, БНАСАУ-ын шигшээ багийн ахлагч ганц ч үг дугарахгүй амаа хамхиж байгаа ажээ.
Нийтлэгдсэн мэдээгээр бол “алга болсон”  гэх дөрвөн тамирчин 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн баг бразилийн багтай өрсөлдөхөд байгаагүй бөгөөд байх  ёстой суудал дээрээ ч харагдаагүй юм байна.
Хойд солонгосын шигшээ багийн дасгуулагч Жон Хун Кимийн дэлхийн хөл бөмбөгийн холбоонд мэдээлснээр бол тэдгээр тамирчид биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэмцээнд ороогүй гэнэ.
Алга болсон гэж яригдаж буй тамирчид нь: урьд талын тоглогч An Chol Hyok, хаалгачин Kim Myong Won,  төв хэсгийн тоглогч Kim Kyong IL, Pak Sung Hyok нар ажээ. Азийн энэхүү багийн дасгалжуулагч нууцлаг байдлаа лавшруулахын тулд тамирчдаа түгжээтэй зааланд байлган дасгал сургуулиа хийж байгаа юм байна. Тэр бүү хэл өчигдөр хийх байсан бие халаалтын бэлтгэлд ирээгүй ажээ.

Эх сурвалж: EUROSPORT.es
Бэлтгэсэн Д.Пунцаг  
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж