
Чингис хаан дайн тулалдааны гарамгай удирдагч, агуу их жанжин байсан юм.Түүний байгуулсан монголын их эзэнт гүрэн зүүн европаас номхон далай хүртэл, хойд зүгээс өмнөд зүг, Сибирээс Месопотам, Энэтхэг, энэтхэг хятадын хойг хүртэл оршин тогтнож байв. Тэрээр хүн төрөлхтөний түүхэнд хамгийн түүхэн гарамгай удирдагч байсан гэж тооцогдсоор ирсэн билээ.
Nobeltours & Indoriente агентлаг монголын их эзэн хааны нутгаар 17 хоног аялж, дэлхийд ховорхон таардаг байгалийн үзэсгэлэнт сайхан газраар аялахыг урьж байна. Аяллын хөтөлбөр монголын нийслэл Улаанбаатар хотоос эхэлж, нийслэл хотод Түүхийн музей, Байгалийн музей үзэж сонирхох ба Говийн их цөлөөс авчирч, сэргээн янзалж байрлуулсан үлэг гүрвэлүүдийн чулуужсан ясыг сонирхон үзэж болно. Чингис хааны том хөшөө бүхий Сүхбаатарын талбай болон парламент, засгийн газрын ордыг сонирхон үзэх болно.
Хотод хэд хоног өнгөрөөсний дараа 50-иад км-ийн зайтай орших Нүүдэлчдийн хөндий буюу Тэрэлжийн Үндэсний хүрээлэнд зочилж, мезозойн эрэний үед үүсэн бий болсон сонин хэлбэртэй байгалийн уул хад, альпийн бүсийн ой, тал хөндий, нүүдэлчин малчдын амьдардаг өргөн уудам хөндийг сонирхож, алжаалаа тайлах болно.
Дараачийн өдрүүдэд Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорин хэмээх хотын туурь, тус улсын гол шашин болох будизмын Эрдэнэ Зуу хэмээх сүмийг үзэж сонирхоно.
Говийн цөл хүний анхаарал татаж, илбэднэ.
Магадгүй хэн нэгэн аялагч элсэн цөлийг аль хэдийнээ үзсэн шүү дээ гэж бодож болох юм. Та Говьд хүрэлцэн очоод өөрийн үзэж харсан зүйл, мэдлэгээ дахиж эхнээс нь эхлэн хуримтлуулах болно. Энэ орны газар нутгийн 30 хувийг эзэлдэг алтан шар өнгийн элсээр хучигдсан говь нутаг дэлхийн нэгэн баянбүрд мэт сэтгэгдлийг танд төрүүлэх бөгөөд үнэхээрийн илбэ шидийг агуулсан, сэтгэл татсан гоё байгальтай шүү. Дээшээ цоргиж буй түймрийн дөл санагдуулмаар шөвх улаан уул хад, сэнгэнэсэн хүйтэн агаарын урсгал, нүд алдам хөндийнүүд, мянга мянган жилийн түүхтэй ам, хавцлууд гээд байгалын сонин бүтэц бүхэн энд байдаг.
Гурван Сайханы байгалын үндэсний дархан цаазат газарт очих ба энд дэлхийд алдартай үлэг гүрвэлүүдийн чулуужсан ясан орд газрууд байдаг. Хонгорын элс хэмээх газарт элсэн манхны дээгүүр, түүний гол горхийг тэмээний нуруун дээр тухлан сууж үзэж сонирхоно. Бас Бага газрын Чулуу хэмээх боржин хад чулуу ихтэй түүхэн газар байдаг ба XIX зууны үед энэ нутагт лам нар шавилан сууж, ном хурдаг байжээ.
Говиор аялсны дараа үзэж сонирхон сэтгэлээ хөдөлгөх газрууд бас байгаа юм. Энэ бол Хөвсгөл нуур. 2000 ам дөрвөлжин км гадаргуутай, цэв цэнхэр өнгийн энэ нуур нь сибирийн ой мод, олон төрлийн зэрлэг ан амьтадтай “цаа бугын нутаг” хэмээн нэрлэдэг ажээ. Энэ нуурын ойр орчмоор экотуризм, усан онгоцоор аялах, зүлэг ногоон дээгүүр явган аялал хийх, усны шувууд болон цаа буга үзэж сонирхохоос гадна зүгээр л байгалын гоо сайхныг бахдан харж, амарч болно.
Xpress de Nobeltours & Indoriente “Монгол орон: Чингисхааны нутгаар аялахуй” каталог хэвлүүлээд байгаа ба web хуудсаар дажуулан захиалан авч болохыг дуулгая.
Манай Нобелтурс агентлаг 26 жилийн туршлагатай аялал жуулчлал эрхэлж ирсэн бөгөөд дэлхийн хамгийн содон сонин улс орнуудыг үзэх хүсэлтэй испаничуудад зориулан аялал зохион байгуулсаар ирсэн юм.
Эх сурвалж: EUROPA EXPRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг