
Лос-Анжелесийн хууль хяналтынхан Жастины гэрт нэгжлэг хийх болсон нь өнгөрсөн долоо хоногт тэд хөршийнх рүүгээ өндөг шидэж танхайрсан хэргээс үүдэлтэй гэнэ. Жастин болон найзуудынх нь танхай үйлдлийн улмаас хөршид нь 20 мянга гаруй ам.долларын хохирол учирсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар рэппэр Лил За Жастины Калабасас дахь гэрт сүүлийн хэдэн сар амьдарч байгаа гэнэ.
Б.АНХТУЯА





