&#34Тавантолгой&#34-н ханш өснө

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

&#34Тавантолгой&#34-н ханш өснө

Монголын хамгийн том брокер, дилер, андеррайтерийн компани болох “BdSec” ХК-иас “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийн өнөөгийн байдал, хэтийн төлөв дээр дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Судалгаагаар тус компанийн хувьцааны ханш ирэх нэг жилийн дотор бараг 90 хувиар өснө гэсэн дүн гарчээ. Үр дүн ийн эерэг гарахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, тус компани өнгөрсөн онд нөөцийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн, мөн аравдугаар сард Хятадын “Шинхуа” компанитай 20 жилийн хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ. “Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 50-иас илүү хувийг дангаар бүрдүүлдэг бөгөөд хувьцааны ханшийн өсөлт болон ногдол ашиг түгээлтээрээ Монголдоо тэргүүлдэг юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж