
удахгүй болох Цагаан сарын
баярын үеэр 40 орчим жил тусдаа амьдарч буй гэр бүлүүдийг уулзуулах санал
тавьжээ. Пак Кын Хе удаан
хугацаанд харилцаа тасалдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах ажлаар дамжуулан Солонгосын
хойг дахь хоёр хуваагдсан үндэстэнг нэгтгэх их үйлсийг шинээр эхлүүлэхийг хүсч буй гэнэ. Түүнчлэн тэрээр гэр бүлүүдийн уулзалтыг зөвшөөрөхөд Хойд Солонгосыг ятгах үүднээс Цагаан сарын баярын үеэр тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр зэхсэн байна. Харин хойдчуудын хувьд гэр бүлүүдийг уулзуулах ажил нь өмнөдөөс эдийн засгийн туслалцаа
авах шинэ аз завшаан юм.
Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын эрх баригчид 1950-1953 онд өрнөсөн цуст дайнаар салсан гэр бүлүүдийг Кымгансан уулын амралтын газарт уулзуулахаар зөвшөөрөөд байсан ч үүнийгээ цуцалсан билээ. Хоёр
орон хамгийн сүүлд 2010 онд Солонгосын дайнаар салсан гэр бүл, хамаатан садангуудыг
уулзуулж байжээ.
Б.АНХТУЯА