“Шударга ёс”-ын хуралд Ерөнхий сайд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

“Шударга ёс”-ын хуралд Ерөнхий сайд оролцож байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “В” танхимд болж буй юм. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож байгаа аж.

Бүлгээр УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тиймээс тус бүлэг Ерөнхий сайдыг байлцуулж, байр суурийг нь авахыг хүссэн үү, эсвэл Ерөнхий сайд танхимын сайд нараа авч үлдэхийн тулд бүлгийн гишүүдтэй ярилцахаар шийдсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж