
Одоогийн байдлаар шаардлагатай тоног төхөөрөмжүүд захиалгын дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон бөгөөд зургаан кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглол нь реле хамгаалалтын хамт бүрэн нийлүүлж, самбарын угсралтын ажлыг “ЭДС” ХХК дээр хийжээ. Харин трансформатор, реактор, 35 кВ–ын таслууруудыг удахгүй нийлүүлэх юм байна.
Станц дээрх суурилуулалтын ажлыг 2013-2014 оны өвлийн их ачаалал өнгөрсний дараа буюу дөрөвдүгээр сард хийж, иргэдэд хүндрэл гаргахгүй байхад анхаарах ажээ.
У.БОЛОР