Новосибирск дэд бүтцийн салбарыг сонирхож байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Эдийн засаг Мэдээ 2013-10-30Монгол-ОХУ-ын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын Новосибирск мужийн бизнес төлөөлөгчид айлчилж, Монголын компаниудтай хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Новосибирскээс энэ удаад том барилга, байгууламжид хамтрах, урт хугацааны стратеги гэх мэтчилэн зүйлсийг санал болгоогүй. Ажиглахад дэд бүтэц доторх туслан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх компаниуд нь төлөөлөн ирж, энэ чиглэлээр манайхтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн хайгуулын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, инженерийн барилга байгууламж угсралт, цахилгаан, ус, дулааны хангамж, бохирын тоног төхөөрөмж суурилуулалт, төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээрх компаниудын төлөөлөл ирсэн юм. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь барилга, дэд бүтцийн угсралтын чиглэлээр манайхтай хамтран ажиллах сонирхолтой байгаа ажээ. Өнөөдрийн хувьд, геологийн хайгуул хийх төхөөрөмж үйлдвэрлэдэг Монгол, Новосибирскийн компани хамтран ажиллах боломжтойгоо тухайлан ярилцсан байна.У.БОЛОР ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл