Д.Эрдэнэбат Улаан-Үдийн даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат Улаан-Үдийн даргатай уулзлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Голков А. М. нэгдүгээр орлогч дарга Сандагиев З.Г нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Улан-Үд хотын дарга Монгол Улстай, нэн ялангуяа бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өссөн нэмэгдэж байгаа хотжилт, Улаан-Үд хотын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулж, монголын барилгын компаниудтай хамтран барилга байгууламж, цэцэрлэг, сургууль барих саналаа дэвшүүлсэн байна. 

Улаан-Үд хотод барилгын материалын хэрэгцээ өсч, барилгын салбарт хамтран ажиллах компаниуд олон болсон байна. Мөн түүнчлэн Улаан-Үд хотод ажиллах хүч дутмаг, бүтээн байгуулалтыг ажлыг төр засгаас нь эрчимжүүлэх бодлого баримталж байгаа Улаан-Үд хотын дарга Голков А. М. танилцуулсан.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ноён Голков А. М. харилцан найрсан яриа өрнүүлж, ОХУ-Монгол Улс хоорондын уламжлалт тогтсон харилцааг бодит ажлаар үргэлжлүүлэх нь зүйтэйг тэмдэглэж хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн ялангуяа хоёр улсын визний асуудлыг хөндөж,  16-60 настай иргэдэд хил нэвтрэх зөвшөөрлийг хялбаршуулах тал дээр хамтран холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэхээр болсон. Ирэх саруудад Улаан-Үд хотод Монголын бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцсон байна. Тус форумын хүрээнд барилгын салбар болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны сэвдээр бизнес уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Ш.ОЧ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж