Наймдугаар сарын 17-нд “Эзэнгүй амьтдын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Амьтдын эрх ашгийг хамгаалах зорилготой энэ өдөр өчигдөр тохиолоо.
Фото: vk.com
Наймдугаар сарын 17-ны өдрийг “Эзэнгүй амьтдын дэлхийн өдөр” болгох санаачилгыг “Амьтны эрхийн олон улсын нийгэмлэг”-ээс 1992 онд гаргажээ. Түүнийг энэ санааг дэлхийн амьтан хамгаалагчид дуу нэгтэй дэмжсэн байна.
Фото: vk.com
Наймдугаар сарын гурав дахь бямба гаригт ихэнх улс оронд дээрх асуудлаар ухуулга сурталчилгаа хийж, буяны арга хэмжээ зохион байгуулдаг.
Фото: vk.com
Энэ өдөр зарим мал эмнэлгүүд тэнүүлч амьтдыг эмчилж, асаргаа халамж тавьдаг байна.
Фото: vk.com
Нохой, муурны асрамжийн газрууд нэг үеэ бодвол огт хүрэлцээгүй болжээ. Тэдний тоо толгой хэд хүрснийг хэн ч тогтоож чадахгүй байна.
Фото: vk.com
Орост тэнүүлч амьтдын асрамжийн газрыг дөнгөж 1990 онд байгуулсан бол дэлхийд энэ буянтай үйлсийг эхлүүлсэн анхны орон нь Япон юм. Япончууд 1695 онд амьтдын асрамжийн газар байгуулжээ. Японы эл асрамжийн газарт өдгөө 50 мянган амьтан амьдардаг байна.
Амьтдыг харгислахын эсрэг анхны хууль 1822 онд Их Британид батлагджээ. Одоо бол асран хамгаалагчгүй амьтдад хамгийн таатай нөхцөл газар нь Австрали аж. Австралид нохойн сүүл, чихийг тайрахыг хориглодог байна.
Тэнүүлч амьтдын асуудлыг орон бүрт өөр өөрөөр шийддэг. Зарим оронд тэднийг тусгай алба, байгууллага хариуцаж хамгаалдаг бол зарим оронд тэнүүлч амьтдыг буудаж устгах, үржих боломжгүй болгох зэргээр арга хэмжээ авдаг ажээ.
Фото: vk.com
Доорх гэрэл зураг өөрийн гэсэн түүхтэй. Якутад амьдардаг Лайка хэмээх нохой амьсгал хураасан “хос”-оосоо холдож чадахгүй, 50 хэмийн хүйтэнд сарын турш дэргэд нь байжээ. Хүмүүс түүнийг хоол хүнс өгөх гэхчлэн олон аргаар хуурч зайлуулах гээд чадаагүй юм. Үүнээс хойш түүнийг нас барсан эзнээ есөн жил хүлээсэн япон нохойн нэрээр нэрлэж, Якутын Хатико гэж дуудах болжээ.
Найзыгаа сахин сарын хугацаанд хажуунаас нь салаагүй сайхан сэтгэлт нохойг өрөвдсөн хүмүүс түүнийг хүчээр хөрш Марха сууринд аваачсан байна. Гэвч тэр удалгүй зугтаж, хуучин газраа эргэн очжээ. Мэдээж, түүний эмэгчин найзыг өмнөх газраас зайлуулсан байсан ч Хатико тэр байрнаасаа холдоогүй удсан гэдэг. Одоо түүнийг амьсгал хураасан эмэгчнийхээ төрүүлсэн гурван гөлгийг “асран халамжилдаг” гэдэг бөгөөд хүмүүс тэдэнд байр барьж өгөхөөр мөнгө цуглуулж байгаа ажээ.
Фото: vk.com
Саяхнаас тэнүүлч муур, нохойтой тэмцэж, тэднийг хотоос зайлуулах гэсэн хөдөлгөөн гарч иржээ. Тэдний үйлдлийг амьтан хамгаалагчид буруутгаж байна.
Фото: vk.com
Гудамжины амьтад яагаад өсч байгаа тухай судалгааг дэлхийн 30 оронд явуулахад, тэнүүлч амьтдын 10 хувь нь гудамжинд төрсөн байдаг бол бусад нь эзэндээ хаягдсан амьтад байдаг гэсэн судалгаа гарчээ.
АНУ-ын бараг бүх тэнүүлч нохойг эзэд нь гудамжинд орхисон байдаг ба тэдний 25-30 хувь нь цэвэр үүлдрийн амьтад байдаг ажээ.