“Аль-Каидагийн” лидерийн ахыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

“Аль-Каидагийн” лидерийн ахыг баривчилжээ

Мохаммед аль-Завахири
Фото: Gianluigi Guercia / AFP

”Аль-Каида” террорист сүлжээний лидерийн ах Мохаммед аль-Завахирийг Египетийн эрх баригчид баривчилсан гэж хүчний байгуулага дахь нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн талаар  Associated Press наймдугаар сарын 17-нд мэдээлсэн байв.

Каир хотын баруун захын Гиза муж дахь нэвтрэх цэг дээр түүнийг баривчилжээ. Түүнийг баривчлах шалтгаан нь Мурсийг дэмжсэн үг хэлсэнтэй холбоотой гэнэ. Өмнө нь 1999, 2011 онд түүнийг Египетийн ерөнхийлөгч байсан Анвар Садатын аллагад хамаатуулан, террор хийсэн хэмээн баривчилж байжээ. 

Экс-ерөнхийлөгч Мурсийн талынхантай  цагдаагийн хүчин тэмцэж байгаа энэ үед аль-Завахирийн баривчилгаа таарав. Өнгөрсөн баасан гаригт Мурсийн талынхны зарласан баасан гаригийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр  173 хүн алагдсан гэж Засгийн газар мэдээлээд байна. Сүүлийн хэд хоног хугацаанд гэхэд сөргөлдөөний улмаас 638 хүн алагдаад байгааг албан ёсны мэдээнд дурьджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж