Шинэ хөрөнгө оруулагчтай болж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.15-нд нийтлэгдсэн

Шинэ хөрөнгө оруулагчтай болж байна

Санхүүгийн салбар стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болж байна

Өнөөдөр Монголбанкнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Япон Улсын ОРИКС Корпорацид зөвшөөрөл олгож, ОРИКС Корпорацийг ТСН-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр холбогдох журмынхаа дагуу бүртгэлээ гэж тус нэгдлээс мэдээлэв. Ингэснээр Монгол улсын банк санхүүгийн салбар гадаадын шинэ стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болж байна. ОРИКС Корпораци нь ТСН-ийн нийт хувьцааны 16 хувийг эзэмших боллоо. ОРИКС Корпорацийн энэхүү хөрөнгө оруулалт нь компанийн өмчлөлтэй холбоотой томоохон бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд одоогийн зарим хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шинэ хөрөнгө оруулагчдад худалдаж, зарим шууд бус хувьцаа эзэмшигчид шууд хувьцаа эзэмшигч болж байна.

ТСН нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ХасБанк, ХасЛизинг, ТэнГэр Даатгал, ТэнГэр Капитал, ТианРонг, ХасСекьюрити зэрэг охин компаниудаас бүрдсэн нэгдэл юм.
Б.ЦЭЦЭГ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж