Эрүүл мэнд
Төлөө: цагаан хоолны дэглэм нь эрүүл мэндэд тустай
Цагаан хоолтнууд өөхлөлт ба холестрины төвшний нэмэгдэлд ховорхон нэрвэгддэгийг эрдэмтэд тогтоосон. Маханд дуртай хүмүүстэй харьцуулбал тэд урт насладаг, эрүүл саруул. Гэхдээ цагаан хоолны дэглэмээс тэр нь хамааралтай юу гэдэг нь тогтоогдоогүй. “Өвсөн” хоолтнууд дунд тамхичид бага ба бие даасан хүмүүс их байдаг нь нөлөөтэй байж болох.
Эсрэг: цагаан хоолтнууд амин дэм, бичил элементын дутагдалтай
Энэ дэглэмийн эсрэг байдаг хүмүүс ярихдаа, мах иддэггүй хүн цайр, төмөр, йод, кальций, В12 амин дэмээр дутагддаг гэцгээнэ. Словакийн нэгэн судалгааны хүрээлэнгийнхэн цагаан хоолтнуудын үр хүүхэд нь уургийн дутагдалтай, цусан дахь төмөрийн хэмжээ нь бага гэж тогтоожээ.
Бие организм
Төлөө: хүн мах идэхээр төрсөн биш
Хүний хоол боловсруулах систем нь мах боловсруулахад тохиромжгүй гэнэ. Тухайлбал, “Тамхиа хэрхэн хаях вэ?” гэсэн аргачиллаар алдартай болсон Аллен Карр “мах бол шаардлагатай тэжээллэг зүйл биш зөвхөн хиймэл бүтээгдэхүүн” гэж хэлсэн байна. Бидний бүдүүн гэдэс хэтэрхий урт бөгөөд мах хурдан задардаг. Үүнээс үүдэн хүний организмд мах удаан байх нь хор болдог гэнэ.
Эсрэг: мах бол зайлшгүй шаардлага
Палеонтологчдын олдворт үндэслэн “махчин” гэдэг нь бидний цусанд шингэсэн гэж цагаан хоолны эсрэг хүмүүс хэлнэ. Каталонийн их сургуулийн Ровира, Виргилий нар бараг сая жилийн түүхтэй эртний европ хүний үлдэгдлийг олсон эрдэмтэд. Тэндээс олсон анхны бүдүүлэг зэвсэг мөн амьтдын яс нь эртний хүмүүс зэрлэг амьтдын махаар хооллож байсныг харуулж буй.
Ухааны чадвар
Төлөө: цагаан хоолтнууд ухаантай бөгөөд боловсролтой
Нийгмийн хариуцлага сайтай, ухаантай хүмүүс цагаан хоолтнууд болдог гэж ярьдаг. Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд олон жилийн судалгаа явуулаад IQ төвшин өндөртэй хүүхдүүд том болоод цагаан хоолтон болох нь их гэж тогтоожээ.
Эсрэг: цагаан хоолтнууд “удаашралтай” хүмүүс
Цагаан хоолтнууд махыг буурцгийн бүтээгдэхүүнээр орлуулдаг. Гэтэл Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд цагаан хоолтнуудын зайлшгүй шаардлагатай аминохүчлийн эх сурвалжийн дээрх бүтээгдэхүүн нь ой ухаанд муу нөлөөлдөгийг тогтоожээ. Буурцгийн Тофу баялаг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тархины идэвх 20 хувиар бага гэнэ.
Этика
Төлөө: амьтдыг алах нь нүгэл
Бусад амьд амьтдын махийг идэх нь харгис хэрцгий бөгөөд ёс зүйгүй гэж цагаан хоолтнууд үздэг. Нэн ялангуяа үүнд амьдралын шаардлага төдийлөн байхгүй байхад гэж тэд ярина. Үнэн хэрэгтээ үүнээс болоод тэдний зарим нь “өвсөн тэжээлтэн” болж байна. Амьтны амь хөнөөхгүй гэсэндээ тэд асуудалтай ч гэсэн санаатайгаар өөрсдийн сонголтоо хийдэг.
Эсрэг: хүний хүнсний зуршлыг өөрчлөх гээд хэрэггүй
“Өвсөн тэжээлтэн” болох нь өмнөд нутгийн хүмүүсийн тансаглал. Тэр бүсийн амьдралын хэм хэмжээг амьтны гаралтай хүнс нь эрч хүч өгдөг гол эх сурвалж болсон бүсэд “экспортлох” гэдэг нь хүнлэг биш хэрэг. Зөв хооллохын тулд өөрийн эрүүл мэнд болон санхүүгийн байдлыг бодитоор дүгнэх нь чухал. Гэтэл өвөл нь зунаас гурав дахин урт орнуудад цагаан хоолтон болох нь нилээд үнэтэй. Хоёрдугаарт, хоолны дуршлаа өөрчлөх нь эрүүл мэндэд хор авчрахыг үгүйсгэх аргагүй.
Эдийн засаг
Төлөө: цагаан хоол эдийн засагт ашигтай
Нью-Йорк мужийн Корнеллагийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа хийгээд хэрэв энэ мужийнхан “өвсөн тэжээлтнүүд” болсон нөхцөлд Нью Йоркчуудаас хоёр дахин олон хүмүүсийг хөдөө аж ахуй нь хооллож чадна гэж дүгнэсэн байна.
Эсрэг: цагаан хоол эдийн засгийн хохиролтой
Washington ProFile сонин дээрхийн эсрэгээр бичжээ. Жимс, ногоо, үр тариаг үйлдвэрлэхэд сайн газар шороо хэрэгтэй гэв. Гэтэл мах, сүү үйлдвэрлэхэд газрын чанар төдийлөн нөлөөлөхгүй ажээ.
“Чипполино” үлгэрийг хүүхэд байхдаа уншаагүй хүн ховор доо. Ноён Лооль хөөрхий муу Чипполинаг хэрхэн зовоож байлаа. Хэрэв Чипполина түүнд “Ноён Лооль” салатаа амсуулсан бол байдал өөр л байх байсан болов уу.
Үүнийг хийхийн тулд: Улаан лооль хоёр ширхэг; Шампиньон мөөг– 300 гр; Утсан гахайн мах – 200 гр; Тахианы өндөг – 2; Майонез; Хатуу бяслаг – 200 гр.
Бэлтгэх. Эхлээд шампиньон мөөгөө цэвэрлэнэ. Дараа нь түүнийг зүсээд ургамлын тосонд шарна. Мөөгөө шарж байх үеэр дөрвөлжлөн зүссэн сонгино нэмнэ. Өндгийг чанаж болгоод үрэн жижиглэнэ. Хатуу бяслагаа ч үрнэ. Шинэхэн лоолийг жижиг дөрвөлжин маягаар хэрчинэ. Тавгандаа эхлээд жижиглэн хэрчсэн гахайн утсан махаа хийгээд майонезаар бүрнэ. Дараа шарсан мөөгөө хийгээд өндөг баяслагаар бүрэн дахиад майонезаар амтална. Эцэст нь лоолиороо бүтээн бэлэн болсон салатаа хөргөгчинд нэг цаг болгоно. Ингээд салат бэлэн.
Хүүхэд ахуйдаа үнсэнд төмс булаад л бишгүй “наргиж” явлаа. Одоо бид гриль, төмөр тор зэргийг мэдэж байгаа болохоор шинэ амттай аргаар төмс бэлтгэх гээд үзье.
Орц:
- Төмс (дунд зэргийн) – 20-25 ш.
- Сонгино-шалот – 10 ш.
- Оливийн тос
- Ногоон сонгино – 1 боодол
Амтлахын тулд
- Дарсны уксус – 6 хоолны халбага
- Оливийн тос – ½ шилэн аяга
- Сармис – 6 хумс
- Давс, шинэ нүдсэн хар перец – амтаар
Бэлтгэх арга
- Давс, перецийг уксустай хориод давсаа уустал хутгана. Дээр нь оливийн тос, жижиглэн хэрчсэн сармисаа хийн сайтар хутгана.
- Төмсөө хальслалгүйгээр угаагаад хуваан зүснэ.
- Тугалган цаасыг урмалын тосоор тослоод төмсний нэг хэсгийг тараан тавиад амтлагчийнхаа талыг хийн шалот сонгиноор бүрнэ
- Тугалган цаасаа конвертлан боогоод төмөр торон дээр тавин 30 минутын турш гал дээр болгоно. Дараа нь конвертаа дэлгээд дахин таван минут болгоно.
- Бэлэн болсон төмсөө таваглаад үлдсэн амтлагчаа хийгээд жижиглэн хэрчсэн ногоон сонгиноор харилаад л амттай хоол бэлэн.