Болливудын залуу жүжигчин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Болливудын залуу жүжигчин амиа алджээ

Болливудын залуу жүжигчдийн нэг Жиа Хан өчигдөр Мумбай дахь өөрийн гэртээ амиа хорлосон байдалтай олджээ. Охин нь гэртээ нас барсан байхыг олсон ээж нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Харин цагдаа нар 25 настай жүжигчин бүсгүйн үхлийг амиа хорлолт биш хэмээн таамаглаж, хөршүүдээс хэргийн талаар тодруулж, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа гэнэ.

Жиа 2007 онд алдарт сонгодог зохиол “Lolita”-аас сэдэвлэсэн найруулагч Рам Гобал Вармагийн “Nishabd” кинонд нэрт жүжигчин Амитабх Баччаны хамт гол дүрд тоглосон нь түүнийг кино урлагт өөрийн орон зайгаа эзлэхэд ихээр нөлөөлжээ.  Болливудад хөл тавьсан тэрээр Нью-Йоркт төрж өссөн бөгөөд хамгийн сүүлд тоглосон кино нь найруулагч Сажид Ханы 2010 үзэгчдийн хүртээл болсон  “Housefull” инээдмийн кино юм байна.

Э.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж