
Ажил хаялтыг түр зогсоогоод тэдний төлөөлөл болох хүмүүс нийслэл рүү ирж яваа. Тиймээс амжвал өнөөдөр, амжихгүй бол маргааш хэлэлцээрийн ширээнд суухаар төлөвлөөд байгаа аж. “Петро Чайна Дачин тамсаг” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Владимираас тодруулахад “Бид яг одоо Төв аймгийн Эрдэнэ сумын орчим явж байна. Шөнөдөө гарсан ч цаг агаарын саатлаас болоод нэлээд цаг алдсан. Одоо бид очоод Газрын тосны газар дээр шууд очиж уулзахаар болсон. Цаг оройтохгүй бол өнөөдөртөө хэлэлцээр хийх байх. Харин оройтвол маргааш хэлэлцээрийн ширээнд суух байх. Очиж байгаад л ярилцана. Ажил хаялт өнөөдрийн 20.00 цаг хүртэл түр зогссон байгаа. Нэгэнт цаг агаарын саатал гарсан учраас очиж уулзаж байгаад шийдвэрлэнэ” гэлээ.