Ой хээрийн түймрээс сэргийлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймрээс сэргийлэхийг сануулав

Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гарлаа

Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай аймгийн ИТХ-ын даргын албан даалгавар хүргүүлжээ. Уг албан даалгаварт:

1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг бүхий л хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах,

2.Ой хээрийн түймэр гарах магадлал өндөртэй газруудад түймрийн аюултай улиралд эргүүлүүдийг томилж ажилуулах, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийг татан оролцуулах

3.“Түймрийн мэдээг хугацаа алдалгүй хүргэсэн, эзэн шалтгааныг тогтооход тусалсан, унтраах ажилд сайн оролцсон иргэдийг шагнаж урамшуулах арга хэмжээ авах.

4.Хуурайшилттай, түймрийн аюултай улиралд тодорхой хугацаагаар ой хээрт аялах, зугаалахыг зогсоож, газар тариалан, хадлан, мод бэлтгэлийн болон хөдөөгийн нөхцөлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангасныг шалган үзэж гэрээ байгуулан ажиллах

5.Жил бүр түймрийн аюултай улирал эхлээс өмнө түймэр унтраах шуурхай, бүлгийн бэлэн байдлыг хангаж, түймрийн дайчилгааны ээлжүүд машин техникийг томилгоожуулж, дадлага сургууль хийлгэж багаж зэвсэг, хоол хүнс, шатахуууны нөөцийг нормативын дагуу бүрдүүлэх

6.Түймрийн аюултай улиралд ой хээрт ажиллах, дамжин өнгөрөх бүх төрлийн тээврийн хэрэгслийг галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн тоноглуулж, уг шаардлагыг хангаагүй өөрөө явагч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авахыг тус тус даалгасан байна.

Эх сурвалж: info.e-darkhan.com
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж