
Геремекийн нэрэмжит шагналыг 2009 оноос гардуулж эхэлсэн бөгөөд хамгийн анхны шагналыг ӨАБНУ-д ардчилал, хүний эрхийн үзлийг дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Нелсон Мандела авч байжээ. Харин 2010 онд Кубын Сандиаго сүмийн номлогч Хосе Конрадод, 2011 онд Белорусын хүний эрхийн хөдөлгөөнийхөн хүртэж байсан удаатай. Уг шагналыг гаргах санаачилгыг Геремекийн сангийнхан гаргасан бөгөөд түүнийг 2008 оны зургадугаар сард нас барснаас хойш, ардчиллын төлөөх үйлсэд гавьяа байгуулсан нэгнийг энэ шагналаар шагнаж байхаар болсон билээ.
Б.СҮХ