Хүүхдүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнөХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлДэлгэрцэцэг2010-05-30Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг хүүхдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд болох ажээ. Уламжлал ёсоор тус тэмцээнийг “Бороо гоулд” компани ивээн тэтгэхээр болж, таван ширхэг сагсны шийд бэлэглэсэн байна. Тэмцээнд оролцохыг хүссэн баг тамирчдыг тэмцээн эхлэхээс өмнө шууд бүртгэх аж. Дашрамд сонирхуулахад, Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбоо нь тэмцээнд оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдээс шигшээ баг бүрдүүлж, Олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан юм.Б.АнхааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа4 цагийн өмнө