Хүүхдүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг хүүхдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд болох ажээ. Уламжлал ёсоор тус тэмцээнийг “Бороо гоулд” компани ивээн тэтгэхээр болж, таван ширхэг сагсны шийд бэлэглэсэн байна. Тэмцээнд оролцохыг хүссэн баг тамирчдыг тэмцээн эхлэхээс өмнө шууд бүртгэх аж. Дашрамд сонирхуулахад, Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбоо нь тэмцээнд оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдээс шигшээ баг бүрдүүлж, Олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж