МҮХАҮТанхим, Чехийн ЭСЯ, Чехд сургууль, курс төгсөгчдийн холбоо болон Чехийн эдийн засгийн танхимтай хамтран 2013 оны 4-р сарын 29-30-ны өдөр Чех-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт, Чех-Монголын бараа, үйлчилгээний үзэсгэлэнг МҮХАҮТанхимын байранд зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд Чехийн эдийн засгийн танхим, Чех-монголын худалдааны танхим болон чехийн бизнесийн төлөөлөгчид барилга угсралт, төмөр зам, авто машин, онгоцны үйлдвэрлэл угсралт түүний сэлбэг эд анги, бүх төрлийн тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх, дамжуулах хувцанцар хоолой, архи пиво нэрэгч, ундаа жүүс үйлдвэрлэгч машин, мах сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, мод бэлтгэх, хөдөө аж ахуйн зориулалтай хортон шавьж устгагч бодис, спортын зориулалттай буу сум, даатгал, тээвэр зуучлал, банк хөрөнгө оруулалтын салбар болон бусад худалдааны салбарыг төлөөлөн ирж оролцох юм.
Уг арга хэмжээнд чехийн бизнес төлөөлөгчидтэй уулзаж харилцаа холбоо тогтоон хамтын ажиллагагаа өргөжүүлэх сонирхолтой аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2013 оны 4-р сарын 27-ны өдөр хүртэл
Завхан аймгийн ХАҮТанхим 94155566, 86465566