Тэгвэл өнгөрсөн оны хувьд бестселлерийг Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” роман бараг л бүтэн жилийн турш тэргүүлэн хүн бүрийн ширээн дээр байсан гэхэд болно. Тухайн үед мөн Стефени Мэйерийн гурван цуврал роман болох “Бүрэнхий”, “Шинэ сар”, “Хиртэлт” зэрэг дэлхий дахины төдийгүй монголчуудын анхаарлыг татаад байсан юм. Ерөнхийдөө өнгөрсөн онд гадны зохиолууд түлхүүтэй борлуулалт сайтай байсан.
Он гарсаар шилдэг номын жагсаалтад Монголын зохиолчдын бүтээл хүч түрэн орж ирж, “Сорхугтани”, “Үзэхийн хязгаар”, “Бөөгийн домог”, “Хаан төрийн нууц”, “Хөх судар”, “Домогт Ану хатан” уншигчдын дунд эрэлттэй байна. Борлуултараа тэргүүлж байгаа зарим бүтээлүүдийн хувьд хэвлэгдсэн хувь нь дуусч, хэсэг хугацаанд эрэлт үүсгэн дахин хэвлэгдэн гарсанаар амжилт олж байгаа тал ч харагддаг.
Өнгөрсөн долоо хоногийн борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтыг “Ногоон нүдэн лам”, “Сорхугтани” романууд тэргүүлсэн бол өнгөрсөн жилийн хит роман “Чонон сүлд” дахин шилдэгт багтжээ. “Чонон сүлд” романы борлуулалт нэмэгдсэн тухайд саяхан телевизээр уг романы тухай нэвтрүүлэг гарсан нь уншигчдын анхаарлыг татсан болов уу.
Өнгөрсөн долоо хоногийн бестселлер бүтээлүүд:
“Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер
- “Сорхугтани” Б.Сарантуяа
- “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл
- “Бид амьд хүмүүс” Айн Ренд
- “Луун шивээст охин” Стиг Ларсон
- “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс
- “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг
- “Галаар наадагсад” Сүзаань Коллинз
- “Танихгүй эмэгтэйн захидал” Стефани Цвейг
- “Чоно Сүлд” Зян Рун
- “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз
“Мажестик” номын дэлгүүрийн бестселлер
- “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл
- “Сорхугтани” Б.Сарантуяа
- “Хаан төрийн нууц” Д.Төрбат
- “Эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви
- “Чоно Сүлд” Зян Рун
- “Монголын түүхийн алтан нууцууд” Алтан ном цуврал
- “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс
- “Сургамжит өгүүллэгүүд” Эмпанти төв
- “Дэлхийн сонгомол өгүүллэг”
- “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши