Тухайн хүн удаан хугацаанд суух тусам аливаа архаг өвчин
үүсч бий болох магадлал өндөр байдаг гэнэ. Канзасын их сургуулийн эрдэмтэн
судлаач Ричард Розенкранц Шинэ Өмнөд Уэльсийн 45-65 насны 63048 эрэгтэйг
судалгаандаа хамруулжээ. Уг ажилд сайн дураар оролцсон эрчүүд ямар нэг архаг
өвчинтэй эсэхээ мэдэгдэхийн сацуу өдрийн хуваариа дэлгэн танилцуулав. Тэд өдөрт
хэдэн цагийг сууж өнгөрүүлдэг нь эрдэмтний сонирхлыг татсан аж. Ингээд
хүмүүсийг гурван бүлэгт хуваасан байна.
Өдөрт дөрвөөс доош цаг суудаг, 4-6 цаг суудаг, 6-8 цаг болон наймаас дээш цаг
суудаг гэж хуваав. Эхний хоёр бүлгийг харьцуултал дөрвөөс дээш цагаар суудаг
хүмүүс хавдар, чихрийн шижин, зүрх, судасны өвчин болон ходоодны үрэвсэлтэй
байх нь их байжээ.
Ийнхүү аливаа хүн урт хугацаагаар суух тусам архаг өвчнүүдийн тоо нэмэгдэж
байсан гэнэ. Ялангуяа оффисын ажилтнууд болон жолооч нарт энэ нь хамааралтай
асуудал аж. Биеийн жин, нас, нийгмийн байдал, боловсрол зэрэг нь үүнд ямар
нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй байв. Биеийн идэвхтэй байдал бага байгаагаас уу, аль
эсвэл хүмүүс дэндүү удаанаар суудагтай энэ нь холбоотой юу гэдгийг судлаач эр
цаашид судлах бодолтой байна.
Эх сурвалж www.wikimon.mn