Гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй, бие нь тун муу байгаа Н.Бааварын хэрэг ар араасаа цуварсаар. Саяхан гэхэд ШШГЕГ-аас Бааварын дүрс бичлэгийг алга болсон хэмээн мэдэгдэл гаргасан нь олон түмэнд хардалт төрүүлээд байгаа. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон Бааварт сэтгэл санааны дэмжлэг өгөхөөр урлагийнхныг төлөөлсөн “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүд болох МУГЖ Т.Ариунаа, "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхавгасүрэн, "Voice" хамтлагийн ахлагч Б.Баттулга, гитарчин продюсер Д.Өөжгий, реппер Gee, "New Star" студи-н захирал Л.Энхмандах нар эргэсэн юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг урлагийнхан нэг нэгнийгээ өвдөж, зовж явахад үргэлж тус дэм өгдөг билээ. Тиймдээ ч МУГЖ Т.Ариунаа, Д.Өөжгий нар эмч, харгалзагч нараас нь зөвшөөрөл авч, Баавартай уулзан урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөн юм. Ийнхүү уншигчиддаа энэхүү хормыг сонирхуулж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.