Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа АНУ-ын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах асуудалд тус улсын нэрт дуучин Бейонси байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Хэрвээ та ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ямар нэгэн байдлаар байж болох асуудал хэмээн хүлээн зөвшөөрч байвал өөрийн санаа бодлыг нуулгүй илэрхийлэх хэрэгтэй. Олон хүмүүс гэрлэлтийн эрх тэгш байдалтай санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийн гарын үсэгтэй мэдэгдлээ Facebook-тээ тавьжээ.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн нэрт дуучны дээрх мэдэгдэл олон нийтийн сүлжээ сайтуудаар цацагдаж аль хэдийн 112 мянган “like”-тай болоод байгаа юм байна. Түүний нөхөр, хөгжмийн ертөнцийн могул Jay-Z ч мөн хүн бүр ижил тэгш эрхтэй учраас дээрх асуудлыг мөн байж болох асуудлын нэг хэмээн үздэг гэнэ.
Ийнхүү АНУ-д өнгөрөгч мягмар гаригаас эхлэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудал шуугиан тарьснаас хойш Бейонсигоос гадна Мадонна, жүжигчин Леонардо Ди Каприо, найруулагч Бэн Аффлек нарын алдартнууд мөн хүний эрхийн кампанит ажлыг дэмжсэн логотой зургуудыг өөрсдийн Facebook-ийн “profile”-даа тавих болсныг эх сурвалжууд онцолжээ.