Сирид дэлбэрэлтийн улмаас 42 хүн амь үрэгджээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэлхий Бүс нутаг 2013-03-22Сирийн нийслэл Дамаск хотын “Иман” лалын сүмд дэлбэрэлт болсны улмаас 42 хүн амь үрэгдэж, 84 хүн гэмтэж шархатсан байна. Хэдийгээр Сирид Башар аль-Ассадын Засгийн газар болон босогчдын хоорондох зөрчил мөргөлдөөний улмаас бараг өдөр бүр халдлага, дэлбэрэлт гарч байгаа ч лалын сүмд бөмбөг дэлбэлсэн нь хоёр талыг цочирдуулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор “Иман” сүмд пуужин эсвэл автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тус сүм нь Ассадын “Баат” намын байрны ойролцоо оршдог аж. Гэхдээ Сирийн босогчдын зүгээс энэхүү халдагыг үйлдээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Сирийн үндэсний телевизүүд халдлагыг босогчид үйлдсэн хэмээн мэдэгдэж байгаа юм байна. Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар бороо орно13 минутын өмнө