Э.Эрдэнэжамъян огцрох өргөдөл гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян огцрох өргөдөл гаргасан уу?

МАХН-ын Гүйцэтгэх
товчоо
өчигдөр хуралдаж хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Н.Энхбаярын тухай голлон хөнджээ. Дээрх асуудалтай холбоотойгоор “Намын
даргын нэр н
үүрээр өндөр албан
тушаалд оччихоод эр
үүл мэнд нь хүнд үед юу ч хийхгүй зүгээр сууж
байна
” гэх асуудал босч, үүнээс нь болж
Хууль з
үйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа огцорно хэмээн мэдэгдэж өргөдөл хүртэл бичжээ. Гэхдээ
энэх
үү өргөдлөө МАХН-ын ерөнхий нарийн
бичгийн дарга Г.Шийлэгдамбад
өгөх гэтэл тэр намын байрнаас гараад явчихсан байжээ. Дээрх асуудалтай холбогдуулан
бид Хууль з
үйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас болсон явдлын талаар
тодруулахыг х
үсэхэд тэрээр “Энэ тухай одоохондоо ярих боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм.


Эх сурвалжаас авсан
мэдээллээр бол дээрх хуралдаанаар з
өвхөн Хууль зүйн дэд сайд
Э.Эрдэнэжамъян ч жавтий х
үртсэн бус Шадар сайд Д.Тэрбишдагваас эхлээд Эрүүл мэндийн сайд
Н.Удвал тэрг
үүтэй Шинэчлэлийн Засгийн газарт алба хашиж байгаа бүх албан
тушаалтнууд авахуулжээ.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж