Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал НЗДТГ-т өнөөдөр товлогдсон байна. Энэ хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай болон уг хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай” асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын тухай асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
М.НАРАН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж