Нийтийн тээврийн ачаалал жигд байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн ачаалал жигд байна гэв

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2  буюу хоёрдугаар сарын 11, 12-нд 08.00-23.30 цагийн хооронд ажиллаж буй. Харин шинийн гурван дөрвөн буюу маргааш нөгөөдөр 08.00-22.30 цаг хүртэл ажиллах юм.

Өнөөдөр үндсэн 63 чиглэлд 632 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 27 чиглэлд 206 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 61 автобус, нийт 899 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна

Мөн баярын өдрүүдэд Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 16 аж ахуйн нэгжийн 764 такси шугаманд ажиллаж,хотын захын гэр хорооллын 10 чиглэлд бага багтаамжийн 30 автобус захиалгаар үйлчилж байгаа.

Захиалга авах утас: 326352, 321490

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн байлаа гэж албаны эх сурвалж мэдээлэв. Дашрамд сануулахад нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352, 321490 тоот утсаар хүлээн авч байгаа шүү.
Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж