
“Southern Weekly” сонины сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногоос эсэргүүцлийн мэдэгдлээ цацаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус сонины албан ёсны цахим хуудас хаагдсан байна. Мөн Хятадын хамгийн алдартай микроблог сайт болох “Sina Weibo”-аас тус сонины сэтгүүлчдийн бичсэн тэмдэглэл, нийтлэлүүд устжээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлээр Хятадын эрх баригчдын нууц хөрөнгийн талаар мэдээлэл нийтэлсэн “New York Times” сонины албан ёсны сайтыг Хятадад хаагаад байгаа билээ. “Southern Weekly” сонин нь орон даяар 1.6 сая хувь хэвлэгддэг үндэсний хэмжээний сонин бөгөөд тус сонины сэтгүүлчдийн тэмцэл цаашдаа Хятадын томоохон сонины сэтгүүлчдийг хамрах магадлалтай байгаа тухай “CNN” сайтад мэдээлжээ.