Аделийн “21” цомог 2012 оны шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Аделийн “21” цомог 2012 оны шилдгээр тодров

Хөгжим сонирхогчдын хүртээл болсноос хойш олон мянган фэнүүдийг араасаа дагуулах болсон дуучин Аделийн “21” цомог Америкт 2012 оны хамгийн их худалдаалагдсан цомгоор дахин шалгарчээ. Цомгийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 19-нээс худалдаанд гарган, мөн оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг цомгоор шалгарч байсан юм. 

Аделийн  “Rolling in the Deep” “Someone Like You” нэртэй олон мянган сонсогчдын байлдан дагуулсан уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд 2011 онд 5.8 сая худалдаалагдсан бол  2012 онд 4.4 сая ширхэг худалдаалагджээ.

Америкт 2012 оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг таван цомгийг танилцуулъя:

1.Адель  – “21”/4.4 сая ширхэг худалдаалагдсан/
2. Тейллор Свифт – “Red” /3.1 сая ширхэг/
3.”One Direction” хамтлаг – “Up All Night” /1.6  сая ширхэг/
4.Mumford and Sons – “Babel” /1.5 сая ширхэг/
5.”One Direction” хамтлаг – “Take Me Home” /1.3 сая ширхэг/ тус тус борлуулалтаараа тэргүүлээд байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж